Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс огт хэрэгжээгүй 19 заалт байна

“Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай төлөвлөгөө”-нд үндсэн 5 бодлогын хүрээнд нийт 383 зорилтын 1283, аймаг орон нутагт хэрэгжүүлэх 166, нийт 1443 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийт зорилтын хэрэгжилтийг 2018 оны жилийн эцсийн байдлаар бодлогын чиглэл тус бүрээр авч үзэхэд Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 56.2, Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 41.7, Нийгмйин бодлого 49.0, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 48.0, Засаглалын бодлого 54.6 хувьтай дүгнэгджээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 383 заалтаас 100 хувийн хэрэгжилттэй 16, 70 хувийн хэрэгжилттэй 92, 49 хэрэгжилттэй 256, огт хэрэгжээгүй 19 заалт байгаа аж. Энэ хөтөлбөрт тусгасан нийт зорилтуудын гүйцэтгэл 2018 оны эцсийн байдлаар дунджаар 50.5 хувь буюу өмнөх онтой харьцуулахад 4.38 хувиар өсчээ.

Дашрамд, тус хөтөлбөрийн хэрэгжилтийг өнгөрсөн даваа гаригт УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцээд хангалттай биш гэж үзсэн билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. гарчигтаа хэлсэн 19 заалтаа текст-дээ хэлээч. хэлэхгүй юм бол тийм гарчиг өгсний хэрэг юу бна?! уншигчаа хуурна гэж үүнийг нэрлэдэг юм

    0 0 Хариу бичих