Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Сэрүүлэг их сургууль элсэлтээ авч эхэллээ

“Сэрүүлэг” их сургууль 1990 онд анхны төрийн өмчийн бус дээд сургууль болон байгуулагдаж, сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойшхи 29 жилийн хугацаанд 20 гаруй хөтөлбөрөөр дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа явуулж, хөдөлмөрийн зах зээлд 5000 гаруй дээд боловсролтой мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргасан. Нийт төгсөгчдийн 80 гаруй хувь нь төгссөн мэргэжлээрээ бизнес, боловсрол, мэдээллийн технологи, аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, уул уурхай, хоол үйлдвэрлэл зэрэг төр болон хувийн хэвшлийн салбарт хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Хөгжлийнхөө явцад олон улсын стандартад нийцсэн шилдэг сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд2008 онд “Бизнесийн менежментийн” хөтөлбөр Монгол улсад, 2014 онд АНУ-ын Дээд Боловсролын Чанарын баталгааг хэрэгжүүлэгч байгууллага болох ACBSP /Олон Улсын Бизнесийн сургууль, Хөтөлбөрүүдийн Магадлан Итгэмжлэх Зөвлөл/-ийн бүх шалгуур үзүүлэлтийг амжилттай биелүүлж, магадлан итгэмжлэгдсэн.

Сэрүүлэг их сургууль нь  сургалтын хөтөлбөр, судалгааны чиглэлийг нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгож,  сургалтын шинэ менежмент, тохилог орчинг бүрдүүлсэн билээ.

Сургалтын орчны стандартыг хангасан нэг ээлжиндээ 1650 оюутан суралцах багтаамжтай сургалтын танхим, лаборатори бүхий хичээлийн 2 байр, оюутны байртай.

Эзэмшсэн мэргэжлээрээ амжилт олох зорилготой, нийгэмд эзлэх байр суурьтай, шилдэг боловсон хүчин болох хүсэлтэй хүн бүртманай сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй.

Сэрүүлэг их сургууль нь бакалавр болон магистрын дараах хөтөлбөрүүдээр ЭЛСЭЛТ авч эхэллээ.

Бакалаврын өдрийн болон эчнээ хөтөлбөр:

БИЗНЕСИЙН УДИРДЛАГА- Бакалаврын сургалтын хөтөлбөр

МЭРГЭЖИЛ:

БИЗНЕСИЙН УДИРДЛАГА

Хөтөлбөрийн зорилго:

Мэргэжлийнхээ дагуу бизнесийн байгууллагад нийгмийн хариуцлагатай удирдлагын чиг үүргээ гүйцэтгэн ажиллах мэдлэг, чадвар бүхий санхүү, маркетинг, хүний нөөцийн аль нэгээр чиглэлээр сонгон мэргэшсэн мэргэжилтэнг бэлтгэнэ.

Суралцах хэлбэр:

Өдөр, орой, эчнээ

Суралцах хугацаа: 

4 жил, 2.5 жил

Элсэгчдийн боловсролын түвшин

  • Бүрэн дунд
  • Бакалавр

Давуу тал:

  • АНУ-ын магадлан итгэмжлэлийн байгууллага /ACBSP/-аар магадлагдсан хөтөлбөрөөр суралцана.
  • Төгсөгчдөд дараагийн түвшний сургалтаа гадаадын их, дээд сургуульд суралцах боломжийг олгоно.
  • Оюутан бүр АНУ-ын Peregrine Academic Services байгууллагаар мэдлэг, чадвараа элсэн орох болон төгсөн гарах үеийн түвшинд үнэлүүлж гэрчилгээтэй төгсөнө.
  • Төгсөгч бүр суралцах хугацаандаа бизнесийн шинэ санаагаа хөгжүүлэн суралцах бөгөөд гарааны бизнес эрхлэх боломжтой.

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ- Бакалаврын сургалтын хөтөлбөр

МЭРГЭЖИЛ:

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ

Хөтөлбөрийн зорилго:

Байгууллагын санхүүгийн тайлангуудыг бэлтгэх, санхүүгийн дүн шинжилгээ хийж, удирдлагыг мэдээллээр хангах, мэргэжлийн програм ашиглах мэдлэг, чадвар бүхий мэргэжилтэнг бэлтгэнэ.

Суралцах хэлбэр:

Өдөр, орой, эчнээ

Суралцах хугацаа: 

4 жил, 2.5 жил

Элсэгчдийн боловсролын түвшин

  • Бүрэн дунд
  • Бакалавр

Давуу тал:

  • АНУ-ын магадлан итгэмжлэлийн байгууллага /ACBSP/-аар магадлагдсан хөтөлбөрөөр суралцана.
  • Төгсөгчид дараагийн түвшний сургалтаа гадаадын их, дээд сургуульд суралцах боломжийг олгоно.
  • Оюутан бүр АНУ-ын Peregrine Academic Services байгууллагаар мэдлэг, чадвараа элсэн орох болон төгсөн гарах үеийн түвшинд үнэлүүлж гэрчилгээтэй төгсөнө.
  • Нягтлан бодох бүртгэлээр мэргэшин суралцахаас гадна бизнесийн хичээлүүдээс сонгон судалж, хөрвөх чадвар бүхий гарааны бизнес эрхлэх боломжтой.

БАГШ, БАГА АНГИЙН БОЛОВСРОЛ - Бакалаврын сургалтын хөтөлбөр

МЭРГЭЖИЛ:

БАГШ, БАГА АНГИЙН БОЛОВСРОЛ

Хөтөлбөрийн зорилго:

Бага насны хүүхдүүдийн сэтгэлгээнд тохирсон арга аргачлалыг сонгож, тэдний танин мэдэхүйн үйл ажиллагааны төвшин, хувь хүний онцлог хөгжлийг дэмжиж  харилцаа болон нийгэмших үйл явцыг харгалзан, эрэлт хэрэгцээнд нь нийцсэн байх хэмжээнд сургалтыг төлөвлөж явуулдаг, сурагч нэг бүрээ мэдэрч, тэдний шинэ орчинд дасан зохицох үйл явцад нь туслах чадвар бүхий багшийг боловсролын байгууллагад бэлтгэнэ.

Суралцах хэлбэр:

Өдөр

Суралцах хугацаа: 

4 жил

Элсэгчдийн боловсролын түвшин

  • Бүрэн дунд
  • Бакалавр

Давуу тал:

  • Сургалтын иж бүрэн танхимтай
  • Улсын сургуулиудад дадлага хийх боломжтой.  
  • Ажлын байраар хангах боломжтой
  • Мэргэжлийн англи хэлний сургалттай            

БАГШ, СУРГУУЛИЙН ӨМНӨХ НАСНЫ БОЛОВСРОЛ - Бакалаврын сургалтын хөтөлбөр

МЭРГЭЖИЛ:

БАГШ, СУРГУУЛИЙН ӨМНӨХ НАСНЫ БОЛОВСРОЛ

Хөтөлбөрийн зорилго:

Бага насны хүүхдэд дасан зохицох суурь чадвар олгож, сурч мэдэх хүсэл эрмэлзлэлийг тэдний онцлог, бүтээлч үйлээр дамжуулан хөгжүүлэх сургалтын арга зүй, технологи эзэмшсэн, эрүүл аюулгүй орчинд хүүхдийн хөгжүүлэх үйл ажиллагааг  удирдан зохион байгуулах ур чадвартай,сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүүхэд хөгжих шаардлагатай сургалтын орчныг бүрдүүлэн ажиллах чадвартай багшийг сургуулийн өмнөх боловсролын байгууллагад бэлтгэнэ.

Суралцах хэлбэр:

Өдөр, Эчнээ

Суралцах хугацаа: 

4 жил, 2.5 жил

Элсэгчдийн боловсролын түвшин

  • Бүрэн дунд
  • Бакалавр

Давуу тал:

  • Сургалтын иж бүрэн танхимтай
  • Улсын тэргүүний цэцэрлэгүүдэд дадлага хийх боломжтой.  
  • Мэргэжлийн англи хэлний сургалттай.

ПРОГРАММ ХАНГАМЖ - Бакалаврын сургалтын хөтөлбөр

МЭРГЭЖИЛ:

ПРОГРАММ ХАНГАМЖ

Хөтөлбөрийн зорилго:

Олон улсын стандарт, шаардлагыг хангасан, дэвшилтэд   технологийн    хөгжлийг  хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлсэн чадварлаг Программ   хангамжийн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Суралцах хэлбэр:

Өдөр

Суралцах хугацаа: 

4 жил

Элсэгчдийн боловсролын түвшин

  • Бүрэн дунд

Давуу тал:

Мэргэжлийн программ хангамжуудыг эзэмшиж, системийг загварчлах, төлөвлөх, шинжлэх, хөгжүүлэх, программчлахтехник хангамж, программ хангамжийн гэмтлийг оношлох, тохиргоо хийх ур чадварт суралцана.

ГРАФИК ДИЗАЙН - Бакалаврын сургалтын хөтөлбөр

МЭРГЭЖИЛ:

ГРАФИК ДИЗАЙН

Хөтөлбөрийн зорилго:

Үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийн хөгжлийг мэдэрч, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангасан, зохион бүтээлт, технологийн шаардлага хангахуйц түвшний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч мэргэжилтэн бэлтгэж, дизайны урлагийг нийгмийн үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлнэ.

Суралцах хэлбэр:

Өдөр, Эчнээ

Суралцах хугацаа: 

4 жил, 2.5 жил

Элсэгчдийн боловсролын түвшин

  • Бүрэн дунд
  • Бакалавр

Давуу тал:

Компьютер графикийн мэргэжлийн программ хангамжуудыг эзэмшиж, вэб хөгжүүлэх, эх бэлтгэл, зургийн зохиомж, анимейшн, монтаж,  зохион  бүтээх ур чадварт суралцана.

Магистрын хөтөлбөр

БИЗНЕСИЙН УДИРЛАГА – Магистр сургалтын хөтөлбөр

МЭРГЭЖИЛ:

БИЗНЕСИЙН УДИРДЛАГА /МВА/

Хөтөлбөрийн зорилго:

Бизнесийн байгууллагад анхан болон дунд шатны удирдлагын түвшинд ажиллаж байгаа цаашид бизнесийн ахисан түвшний орчин үеийн онолын болон практик мэдлэг, чадварыг эзэмшихээс гадна ажлын байранд карьер өсөх зорилготой менежерүүдэд зориулагдсан МВА хөтөлбөр юм.

Суралцах хэлбэр:

Өдөр, эчнээ

Суралцах хугацаа: 

1.5 жил, 2.5 жил

 

Элсэгчдийн боловсролын түвшин

  • Бакалавр

Давуу тал:

Сургалтын зохион байгуулалтын хувьд танхим, онлайн (орон зай, цаг хугацаанаас үл хамааран) хосолсон хэлбэрээр сургалт явагдана.

ОУ-ын бизнесийн глобал сэтгэлгээг хөгжүүлэхээс гадна бизнесийн бодит туршлага дээр суурилсан кейс сургалт давамгайлна.Бизнес эрхлэгч нарын хувьд бизнесээ өргөжүүлэн сайжруулах бизнесийн төлөвлөгөөгөө боловсруулан төгсөнө.

Анхан болон дунд шатны удирдлагуудын хувьд бизнесийн ахисан түвшний орчин үеийн онолын болон практик мэдлэг, чадварыг гүнзгийрүүлэн эзэмшиж, ажлын байрандаа карьер өсөх боломжийг нээж өгнө.

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ МЕНЕЖМЕНТ – Магистр сургалтын хөтөлбөр

МЭРГЭЖИЛ:

СУРГУУЛИЙН ӨМНӨХ НАСНЫ БОЛОВСРОЛЫН

АРГА ЗҮЙ

Хөтөлбөрийн зорилго:

Хурдацтайгаар өөрчлөгдөн байгаа нээлттэй, өрсөлдөөнтэй, мэдээлэлжсэн нийгэмдзохицон амьдрах чадвартай хүүхдийг бага наснаас нь хөгжүүлэх өөрийн орны уламжлал, онцлогт түшиглэн, олон улсын чиг хандлага, хүүхдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлсэнсургалтынхөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэхүйлажиллагаагмэргэжлийнудирдлагаархангах, сургалтын хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, сайжруулах, хүүхэд бүрийг хөгжүүлэх орчин бүрдүүлэх, арга зүй эзэмшихэд багшид зөвлөн туслах, сургуулийн байгууллагын  түвшинд үйл ажиллагааны төлөвлөлт хийж,  соёлын хүчин зүйлийг тодорхойлох, багшийн хувийн менежментийг хөгжүүлэх ур чадвар, чадамж эзэмшүүлж, хөгжүүлнэ.

Суралцах хэлбэр:

Өдөр, эчнээ

Суралцах хугацаа: 

1.5 жил, 2.5 жил

Элсэгчдийн боловсролын түвшин

  • Бакалавр

Давуу тал :

Мэргэжлийн дадлага хийдэг.

Судалгааны ажлын арга барилыг програм дээр хөгжүүлэх боломжтой.

СУРГУУЛИЙН ӨМНӨХ НАСНЫ БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ – Магистр сургалтын хөтөлбөр

МЭРГЭЖИЛ:

СУРГУУЛИЙН ӨМНӨХ НАСНЫ БОЛОВСРОЛЫН

АРГА ЗҮЙ

Хөтөлбөрийн зорилго:

Хурдацтайгаар өөрчлөгдөн байгаа нээлттэй, өрсөлдөөнтэй, мэдээлэлжсэн нийгэмдзохицон амьдрах чадвартай хүүхдийг бага наснаас нь хөгжүүлэх өөрийн орны уламжлал, онцлогт түшиглэн, олон улсын чиг хандлага, хүүхдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлсэнсургалтынхөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэхүйлажиллагаагмэргэжлийнудирдлагаархангах, сургалтын хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, сайжруулах, хүүхэд бүрийг хөгжүүлэх орчин бүрдүүлэх, арга зүй эзэмшихэд багшид зөвлөн туслах, сургуулийн байгууллагын  түвшинд үйл ажиллагааны төлөвлөлт хийж,  соёлын хүчин зүйлийг тодорхойлох, багшийн хувийн менежментийг хөгжүүлэх ур чадвар, чадамж эзэмшүүлж, хөгжүүлнэ.

Суралцах хэлбэр:

Өдөр, эчнээ

Суралцах хугацаа: 

1.5 жил, 2.5 жил

Элсэгчдийн боловсролын түвшин

  • Бакалавр

Давуу тал :

Мэргэжлийн дадлага хийдэг.  

Судалгааны ажлын арга барилыг програм дээр хөгжүүлэх боломжтой.

Чанар стандартыг дээдлэн, мэдлэг боловсролтой боловсон хүчин бэлтгэх нь бидний үүрэг хариуцлага юм.

Манай хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Л.Энэбишийн өргөн чөлөө, 11-р хороо, 22-в 

Дэлгэрэнгүй мэдээллийг 11-367-145, 99253854 утаснаас авна уу.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)