Энэтхэгүүд АНУ-ын 28 төрлийн бараанаас татвар нэмж авна

Энэ сарын 16-наас эхэлж, АНУ-аас Энэтхэгт экспортолж буй 28 төрлийн бараанаас татвар нэмж авна гэж Энэтхэгийн засгийн газар шийджээ. Энэтхэгийн Сангийн яам өчигдөр албан мэдэгдэл гаргаж, гүйлсний үр, буурцгийн төрөл, хушга зэрэг АНУ-ын 28 төрлийн бараанаас гаалийн татвар нэмж авна гэдгээ мэдэгдсэн байна. Энэ жагсаалтад 29 төрлийн бараа байсан бол нийтэлсэн албан мэдэгдэлд сам хорхойн төрлийг хассан байна.

Энэтхэгийн ган, хөнгөн цагаан бүтээгдэхүүнээс татвар нэмж авах АНУ-ын шийдвэрийн хариу болгож, Энэтхэг 2018 оны 6-р сард гаалийн татвар нэмж авах энэхүү жагсаалтыг гаргасан юм. Дараа нь Энэтхэг тус шийдвэрээ хэрэгжүүлэхийг олон удаа хойшлуулж, АНУ-ай холбогдох хэлэлцээ хийхийг хүссэн байна. Энэ оны 6-р сарын 5-нд "Энэтхэг Америкт шударга зүй ёсны дагуу зах зээлд нэгдэн орох нөхцөл хангаагүй" хэмээн АНУ-ын засгийн газар Энэтхэгт хэрэгжүүлж байсан хөнгөлөлттэй арга хэмжээг цуцалснаар хоёр орны худалдааны харилцаа улам хурцдаад буй юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)