Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт “Улаанбаатар" зочид буудалд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй МСҮТ, Политехник коллежийн захирлуудын уулзалт болно.

09.00 цагт Элсэлтийн ерөнхий шалгалт Монгол Улсын түүхийн шалгалтаар орон даяар эхэлнэ.

10.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт “Бүс нутгийн интеграци ба Монгол Улс” эрдэм шинжилгээний хурал болно.

10.20 цагт Нийслэлийн 23 дугаар сургуульд Элсэлтийн ерөнхий шалгалт Монгол Улсын түүхийн шалгалтын материалыг дэвшилтэт технологи ашиглан засна.

11.30 цагт ”Үндэсний мэдээллийн тѳв”-д Говь-Алтай аймгийн Бөхмөрөн сумын иргэд болон “Гулзат” ТББ-аас тус аймгийн Засаг даргын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.

13.30 цагт Ашигт малтмал, газрын тосны газарт “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-өөс “Оюу толгой” төслийн гэрээг цуцлах шаардлага хүргүүлнэ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)