Монгол Улсын гадаад өр 1.6 тэрбум ам.доллароор өсөв

Улсын нийт гадаад өр энэ оны эхний улиралд 29.5 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.6  тэрбум доллараар өссөн байна. Нийт гадаад өрийг салбараар авч үзэхэд компани хоорондын зээллэг 9.4 тэрбум ам.доллар, бусад салбарынх 8.4 тэрбум ам.доллар, Засгийн газрынх 7.3 тэрбум ам.доллар, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 2.4 тэрбум ам.доллар байна.

Засгийн газрын нийт өрийн тухайд авч үзвэл, энэ оны эхний  улиралд 22.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 873.9 тэрбум төгрөг буюу 4.1 хувиар өсжээ. Үүний 18.9 их наяд төгрөг буюу 84.7 хувь гадаад өр, 1.5 их наяд төгрөг буюу 6.9 хувь нь дотоод өр, 1.1 их наяд төгрөг буюу 4.9 хувь нь Засгийн газрын өрийн баталгаа, 807.9 тэрбум төгрөг буюу 3.6 хувь нь концесс байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Тэгээд энэ их авсан өрөөрөө яг юу хийгээд , юу бүтээгээд байдаг юм болдоо?!! Өөрсдөө хэдэн хэсгээс нь авч идээд сайхан баяжаал, ард иргэд нь ажиллаж ажиллаж татвараа энэ хэдэд төлөөл, төлснийхөө хэрээр эргээд амьдралынхаа бүрэн хэрэгцээг хангуулж чадахгүй(хүүхдүүд улсын цэцэрлэг, сургуульдаа зүгээр тайван элсэж орж чадахгүй, эмнэлгийн хүнд суртал их, ор хүрэлцэхгүй г.м) ийм олон асуудал нь хэвээрээ л байдаг гэтэл нөгөө улсынх нь өр нь юунд хэрэглэгдээд яах гээд ч юм нэмэгдсээр л байдаг..... Ээээ мэдэхгүй ийм улс өөр байдаг ч юм уу 3хан сая хүн ийм сайхан эх нутагтаа сайхан тайван амьдрах боломж байгаа л юмсан. Даанч бидэнд мундаг удирдагч , чиглүүлэгч, зөв зам руу хөтлөж бодлого явуулж чадах эрх мэдэлтэй хүн алга даа.

    0 0 Хариу бичих
  2. Ми явбал сайхан болно гээд бсан бүр ч дордоод байх шиг

    2 0 Хариу бичих
  3. надад хөшүүрэг өг би Монголыг Монгол шиг болгоё. Олон муу хүн үгүй болно гэхдээ МОНГОЛ ҮЛДЭНЭ.!!!!!

    0 0 Хариу бичих