Цаг агаарын байдлаас шалтгаалан нислэгүүд хойшилжээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан авиа компаниудын нислэг хойшилжээ. Тодруулбал, "МИАТ" ХК-ийн олон улсын болон орон нутгийн бүх нислэгүүд хойшлогдсон байна. Одоогоор өглөө нисэх хуваарьтай байсан Сөүл, Хонг-Конг, Бээжин, Токио чиглэлийн нислэгүүд хойшлогдоод 20.00 цагт Улаанбаатараас хөөрөхөөр болжээ. Мөн “Air china”, “Turkish airlines” зэрэг бүх авиа компаниудын нислэг хойшлогдсон байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)