Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын азтан тодорно

НӨАТ-ын урамшууллын энэ оны зургадугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлгийг өнөөдөр  “Боловсрол” телевизээр орон даяар шууд дамжуулна.

Сугалаанд тавдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлоор 50 саяын нэг азтан тодрох юм.

Өнгөрсөн  сард НӨАТ-ын урамшууллын азтан тодруулахад бүртгүүлсэн 26.199.742 баримт  хамрагдсанаас 26.241 иргэн азтан болсон билээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)