Төв аймаг чиглэлд зорчих боломжгүй болжээ

Төв аймгийн Атарын сангийн аж ахуй орчим өчигдөр үет автсан. Тэр үеэр усанд автсан байшин дотор гурван хүүхэд боогдсон бөгөөд эсэн мэнд гарган авчээ. Түүнчлэн тус аймгийн Лүн сумын замын цагдаагийн газраас мэдээлснээр Лүн, Баянхангай, Аргалант, Баянцогт сумдын нутгаар хүчтэй бороо орсоор байгаа аж. Борооны улмаас Баянхангай сумаас Лүн сум хүртэлх 110-113 дахь километрт үерийн улмаас засмал зам цөмөрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ. Тээврийн цагдаагийн албанаас уг замын хөдөлгөөнийг хаасан бөгөөд, Улаанбаатар хотоос гарсан улс хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслийг буцаан татах, орон нутгаас ирж буй тээврийн хэрэгслийг хот, суурин газар байршуулах арга хэмжээг авч ажиллаж байгаа юм. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)