Үер, усны аюулаас хэрхэн сэргийлэх вэ

Үргэлжилсэн бороо нийт нутгийг хамрахыг Ус, цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Үүнтэй холбогдуулан үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

Үер, усны аюулын сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах,

Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх

Үерийн аюултай бүс нутгаас нүүх

Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих

Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх

Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх

Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх

Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах

Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах

Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)