Энэ өдөр дэлхийн түүхэнд

Оны 167  дахь өдөр, шинэ он хүртэл 198 хоног үлдлээ

Өнөөдрийн баяр

Сансарт дэлхийн анхны эмэгтэй нисчээ

1963 - Дэлхийн анхны эмэгтэй сансарын нисгэгч Валентина Терешкова сансрын “Восток-6” хөлгөөр сансарт нисэв. Валентина Терешкова Зөвлөлтийн зургаа дахь сансарын нисгэгч болсон юм. Энэ үеэр дэлхийн тойрог замд сансарын тав дахь нисгэгч Валерий Быковскийн жолоодсон "Восток-5" хөлөг зэрэгцэн нисэж байлаа.

Нисэх өдрөө тэр гэрийнхэндээ шүхэрчдийн тэмцээнд оролцохоор явлаа гэж хэлсэн байдаг. Түүний нислэгийн тухай тэд радиогийн мэдээнээс сонсчээ.

Сансарын нисгэгчдийг шилэн сонгож,  тэдний бэлтгэлийг хариуцаж байсан хурандаа генерал Николай Петрович Каманин дурсахдаа “Терешковагийн гарааны бэлтгэл,  тойрог замд орсон, түүний илтгэлийг сонсон харж байсан бүгд  л түүнийг гараандаа Попович, Николаев  (гурав ба дөрөв дэх сансарын нисгэгч) хоёроос илүүтэй байсныг хэлдэг. Би анхны сансарын нисгэгч эмэгтэйг сонгосон сонголтдоо алдаагүйдээ баярлаж байгаа”  гэжээ. Терешкова нислэгийг хүндхэн  давсан байна. Нислэгийн үеэр бөөлжис нь зутгаж, бие нь тавгүй байсан ч Терешкова дэлхийг 48 удаа тойрон нисчээ.  Терешкова сансарт гурав хоногийг өнгөрөөж, тэмдэглэл хөтөлж, зураг авч байлаа. Түүний авсан тэнгэрийн хаяаны зураг нь агаар мандлын аэрозолын давхрагуудыг нээхэд тус болжээ. Тэр гурван хоног  Терешковагийн амьдралыг эрс өөрчилсөн юм. Тэрээр сансарт хэн ч танихгүй фабрикийн бүсгүй, Ярослав мужийн хөдөөгийн охин, шүхрийн спортоор хичээлдэг хүн  байхдаа нисээд эргээд ирэхдээ дэлхийн сансарын нисэгч эмэгтэй болон буулаа. Тэрбээр Зөвлөлтийн баатар, дэлхийн бас л анхны генерал эмэгтэй болсон юм. Түүнийг 1964 онд Монголд айлчлахад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгож байлаа. Одоо тэрбээр Оросын Төрийн думын гишүүн болоод улстөрчийн мэргэжилд орсон байгаа.  Түүний дараа 19 жилийн хойно хоёр дахь эмэгтэй хүн сансарт ниссэн байв. Хоёр  дахь эмэгтэй нисэгч нь  Зөвлөлтийн иргэн эмэгтэй Светлана Савицкая байсан юм.

Хатан ээжийн төрсөн өдөр

Өнөөдөр Кхмерүүд Хатан хаан эхийн төрсөн өдрийн баярыг тэмдэглэдэг. Энэ баяр нь улсын статустай.

Цэрэг гаргасны баяр

Британийн цэрэг 1953 онд Египетээс гарч тус улс тусгаар тогтнолоо зарласны баярыг өнөөдөр Египет тэмдэглэж байна.

Сейшелийн үндэсний өдөр

Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа 1993 онд батлагдсан Үндсэн хуулийн баяраа Сейшелийн арлууд хийж байна. Энэ өдөр нь тус орны үндэсний баяр юм.

ӨАБНУ-ын залуучуудын өдөр

Энэ тэмдэглэлт баярыг Йоханнесбургийн харуудын Соуэто дүүргийн сургуулиадад англи хэлийг африкан хэлээр сольсноос болон залуусын гаргасан бослогод зориулан бий болгожээ. Сургуулийн байр сууц муу, багш нарын бэлтгэл тааруу, хар цагаанаар нь тусгаарлан сургаж байсан зэрэг нь 1975 онд зэвсэгт бослого гаргахад хүргэсэн байна. Цагдаа нартай мөргөлдөөн гаргах үеэр 700 хүн алагдсан байв. Энэ өдрийг ажлын бус өдөр болгон жил бүр тэмдэглэдэг болжээ.

Сонирхолтой түүх

Автомобилийн "Форд Мотор" компани байгуулагдав

1903 - Америкийн залуу инженер Генри Форд санхүүчдийн дэмжлэгийг аваад “Форд мотор компани” гэсэн өөрийн компанийг байгуулжээ. Гол зорилго нь автомобилийг тансаглалаас анхан шатны шаардлагатай хэрэгсэл болгох явдал байлаа. Тэрээр цуцашгүй ажил хэрэгч, зохион бүтээгч байсан бөгөөд АНУ-ын патентын албанаас 161 патент өөрийнхөө нэр дээр авч байжээ. Форд мотор компаний эзэн гэдгийнхээ хувьд тэрээр дэлхийн хамгийн баян, алдартай хүмүүсийн нэг байв. Форд үйлдвэрлэлийнхээ зардлыг бууруулж, аль болох хямд боломжийн үнэтэй машин бүтээн, илүү олон хүнд машинтай болох боломж олгохыг хичээж байв.

Эхлээд компани хоёр, дөрөв хожим зургаан цилиндрийн хөдөлгүүртэй «А», «В», «С», «F», «К», «N», «R» гэсэн долоон загварын машиныг бүтээсэн байна. Тэрээр 1908 онд “Т” загварын машинаа нийтэд зориулан үйлдвэрлэж эхлэхэд нь үнэ нь 825 ам.доллар байв. Уг машины үнэ 1913 онд 375 ам.доллар хүртэл буусан байлаа. Ингээд машин Америкт хамгийн хүртээмжтэй тээврийн хэрэгсэл болж чадсан юм. Анх удаагаа үйлдвэрлэлд угсралтын дамжлагыг нэвтрүүлсэн хүн юм. Түүний үйлдвэрлэсэн Форд Т загвар нь Америкийн нийгэм, аж үйлдвэрлэлийн салбарт хувьсгал хийсэн. Нас нөгчих үедээ Форд өөрийн хөрөнгийнхөө нилээн их хувийг Форд санд үлдээсэн ч өөрийнхөө гэр бүлд Форд Мотор компанийг удирдаж, эзэмших бүх эрхийг үлдээсэн ажээ.

"Пепси-Кола" худалдааны марк бүртгэгдэв

1903 - Хойт Каролина мужийн Нью-Берн хотын залуу эм найруулагч Калеб Брэдхем хийжүүлсэн ус, сахар, ваниль, ховор тоснууд болон колын самар зэргийн хольцоор  шингэн эм бүтээж хоолны шингэцэнд хэрэглэж байв. Дараа нь эмийн сангууд түүнийг хоолны шингэцэнд сайн хүч тамирын ундаа гэж рекламдах болсон байна.

Үүнээс таван жилийн дараа Брэдхем түүндээ “Пепси-Кола” гэсэн нэр өгсөн байв. Нэрийг нь түүний орцын пепсина (хоол шингээх бодис), колын самар зэргийн нэрнээс нэгтгэн гаргасан байлаа.  Ингээд 107 жилийн өмнө түүнийг худалдааны тэмдэг болгон бүртгүүлжээ. Тэрээр 1902 онд “Пепси-Кола компани” байгуулсан байлаа.  Дайны дараа сахар ховордсоноос 1923 онд компани дампуурч Брэдхем шүүх дээр өөрийн ундааны жорыг нээж байв. Найман жилийн дараа компани дахин дампуурсан ч Их депрессийн хямралаар компани зах зээлд амжилттай довтолгоо хийн сэргэжээ. Пепсийг 12 унцийн шилэнд савлан таван центээр зарж байлаа. Түүний гол өрсөлдөгч нь болох “Коко-Кола зургаан унцийн хэмжээтэй ундаагаа бас л таван центээр зарж байснаас өрсөлдөөнд хоцорсон байв.

Дэлхийн II дайны үеэр "Пепси-Кола" тухайн цагийн алдартай байсан "Royal Crown" ба "Dr. Pepper" ундааг ардаа орхин "Кока-Колагийн " дараа  № 2 статусын ундаа болж чаджээ.

Бүх холбоотын "Артек" пионерын  лагерь нээгдэв

"Артек" – олон улсын хүүхдийн амралтын газар нь Крымд Ялта хотоос 12 км-ын зайд байдаг. ЗХУ-ын үед хамгийн том хүүхдийн амралтын газар байлаа. Артек зусланг ЗХУ-ын улаан загалмайн нийгэмлэгийн дарга Зиновия Соловьёвагийн санаачилгаар уушигний сүрьеэ өвчтэй хүүхдүүдийг эмчлэх сувилалын газар болгох зорилгоор анх байгуулжээ. 1924 оны 11 сарын 5-нд Артекийг байгуулах тухай зарласан байна. Зуслан байгуулах ажилд Оросын Улаан Загалмайн нийгэмлэг, ЗХУ-ын коммунист залуучуудын холбоо, Залуу пионерийн төв товчоо оролцжээ. Зуслан байгуулах ажлыг Зиновия Соловьёва хариуцаж байлаа.

1925 оны зургаадугаар сарын 16-нд Артек нээгдсэн байна. Анх Крым, Москвагаас 80 пионер иржээ. Харин дараагийн жилд нь анх удаа гадаадын хүүхдүүд ирсэн байна. Артект ирсэн анхны төлөөлөгчид Герман хүүхдүүд байсан юм. Артек зуслангийн анхны хүүхдүүд брезентэн майханд хоноглож байлаа. Харин хоёр жилийн дараа модон байшингууд барьжээ. 1930 оноос жилийн турш хүүхэд хүлээн авах корпус нээгдсэн байна. 1937 онд Суук-Су гэдэг нэртэй гурав дахь корпусыг нээсэн байна. Дайны үед Артек зусланг Алтайн хязгаарын Белокуриха гацаа руу нүүлгэжээ. 1944 онд Крымийг фашистуудаас чөлөөлсний дараа Артек зусланг дахин сэргээжээ. 1944 оны наймдугаар сард дахин үүд хаалгаа нээсэн байна. 1944 онд “Хамтралын залуус” гэдэг амралтын цогцолборыг Артекийн мэдэлд өгчээ. 1959 оноос Артекийг хөгжүүлэх их төлөвлөгөө эхэлсэн байна. 1961 онд хуучин майхан хотхон байсан газар “Тэнгэсийн” гэдэг нэртэй хотхон нээгджээ.Харин өвлийн байр байсан газар “Уулын” гэдэг хотхонтой болжээ. Хоёр хотхоны хооронд “Эргийн” гэдэг хотхон барих ажил эхэлсэн байна. “Хамтралын залуус”, “Суук Су” хотхон нь харин гадаад дүр төрхөөрөө төдийлөн өөрчлөгдсөнгүй. Харин “Номин”, “Кипарисный” гэдэг нэртэй болжээ. 1969 он гэхэд Артек зуслан 150 барилга байгууламж, эмнэлэгийн гурван төв, “Артекфильм” кино студи, гурван усан сан, 7000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбайтай болжээ. Артек зусланд амрах эрхийн бичиг авах нь хүүхдүүдийн хувьд хамгийн том шагнал байлаа. Сурлага хүмүүжил сайтай, урлаг спортын амжилт гаргасан хүүхдэд л энэ зусланд амрах эрх өгч байлаа. Жилд 27 мянган хvvхэд амардаг байжээ. 1925-1969 оны хооронд Артект 300 мянган хүүхэд амарсан гэдэг баримт байдаг. Тэдний 13 мянга нь гадаадын хүүхдүүд байлаа. 1990 оноос хойш Артек зуслангийн нэр хүнд буурсан ч хүүхдүүдийн амрах дуртай газар хэвээрээ байна. 2007 онд Артек зусланг ЮНЕСКО-гийн хамгаалалтанд авчээ. Крым Украины мэдэлд байхад уналтад байсан зуслан 2015 оноос хойш сэргэж байна. Одоо зуслан хойгийн хамт Орост эргэн очсон байгаа.

Өнөөдөр түүхэнд

1671 - Казакуудын бослогын удирдагч Разин мөчлөн цаазлагдах цаазыг эр зоригтойгоор хүлээн авсан гэдэг. “Та нар Разиныг алсан гэж бодож байна уу? Миний үхлийн өшөөг авах өөр олон Разин бий”. (Степан Разины цаазлуулахын өмнө 1671 оны зургадугаар сарын 16-нд хэлсэн үг)

Түүний бага дүү Фрол ахыгаа өршөөхийг хүсэн хариуд нь Степаны архив ба гадаад, дотоодын төрийн зүтгэлтнүүдтэй харилцаж байсан захидлууд хаана нуусаныг хэлж өг гэж алуурчид хэлэхэд нь ах нь “Нохой минь, дуугаа тат” гэжээ. Тэр нь түүний сүүлчийн үг байсан байх.

1780 – Зочны ордоны түймэр нэрээр түүхэнд үлдсэн гамшигт Невын өргөн чөлөө рүү харсан бүх модон мухлагууд шатсан ба Зочдын ордоны хэсэг л үлдсэн байв. Удалгүй II Екатерина хатан хааны зарлиг гарч худалдаачдад мухлагаа хотод тараан байгуулахыг тушаажээ.

1784 – Голландад улбар шар хувцас өмсөхийг хориглов.

1822 – Циркт зориулсан анхны тусгай байшинг Санкт-Петербургийн Загалмай аралд нээлээ.

1876 - Альфред Енсены дарвуулт завиар Атлантын далайг гатлах оролдлого гараагаа эхлэв. Тэрээр загас агнуур хийж байсан нь багагүй орлого авчирсан учир канадын нарс, царс модоор завь захиалжээ. Тэр үед завь хийж байхад хэрээ суувал муу  ёр харин зөгий суувал сайн гэдэг байснаас тийм модыг сонгосон байлаа. Завийн урт нь 20 фут, өргөн нь 5,1 фут ба далбааны шон нь 13 футын өндөртэй түүнийг эвхэж болдог байв.  Дарвуул нь 15 кв/м байжээ.

«Centennial» – «Зуун жил» гэж нэрлэсэн завиараа дани эр   зургаадугаар сарын 15-ны өглөө дарвуулаа өргөн  Глостерийн булангаас замдаа гарлаа. Эхний долоо хоногт ихээхэн ядарсан ба тэр ширмэн балласт нь компасын заалтад буруутайг ойлгосон тэр Шинэ  Нотлантын Саг-Харборт буугаад дахин зургаадугаар сарын 25-нд засч янзалсан завиар замдаа гарчээ. Ихээхэн  ядарч зүдэрч байэ тэр наймдугаар сарын 10-нд Английн эрэг хүрсэн байв.

Дараа нь тэр загас агнуулын дунд гарын хөлөг авч олон  жил палтус загасаа барьсаар өндөр наслан 1927 онд таалал төгсчээ.

1909 - "Севастополь". "Гангут", "Полтава"  төрлийн дөрвөн линкор хөлөг онгоцыг Адмиралтейскийн үйлдвэрт босгож эхлэв. 1911 онд эхний "Севастополь" хөлгийг усанд буулгасан байв. Дараалаад бусад хөлгүүдийг усанд буулгасан ч дайны эхэнд зэвсэглэлд авч чадаагүй байлаа.

1909 – Анх удаагаа америк  онгоц (Glenn Curtiss за $ 5,000) худалдагджээ.

1917 – Бүх Оросын ажилчин, цэргийн депутатуудын I их хурал Петроградад (285 эсерүүд, 248 меньшевикүүд,  105 большевикууд 822 төлөөлөгчдийн дунд байв) нээгдлээ. Ихэнх төлөөлөгчид эвслийн засгийн газрын төлөө байв. Ганцхан Ленин л большевикууд засгийн эрх авахад бэлэн гэж байсан юм. Үндсэн уриа нь “Дайн сөнөтүгэй” байлаа. Гэхдээ тэнд анх удаа “Бүх засгийг зөвлөлүүдэд” гэсэн уриа сонсогджээ.

1930 – Социалист аж үйлдвэржилтийн  анхны үйлдвэр Сталинградын Ф.Э. Дзержинскийн нэрэмжит  тракторын завод ашиглалтад оров.

1956 – Английн  Би-Би-Си телекомпани дэлхийд анхных болох телевизин нэвтрүүлэгийг далайд байгаа шумбагч онгоцноос дамжуулжээ.

1959 – Москвад ВДНХ (Ардын аж ахуйэ ололтын үзэсгэлэн) нээгдэв.

1967 – Их Британийн Нисэх хүчний шүхрийн таван багш сургагч нийсэхийн хошууч Ж. Тэтл, бага дэслэгч А.К. Кидд, бага дарга нар Л. Хикс, П.П. Кин, К.Ж. Тисдейл нар 11942 метрын өндрөөс Боскомб Даун дээр  буулт хийлээ. Энэ нь шүхэрчдын хэзээ нэгэн цагт буулт хийсэн хамгийн дээд өндөр байлаа.

1972 - Нью-Йорк хотноо Жааз хөгжмийн музей нээгдэв.

1982 – Английн хөлбөмбөгчин Брайан Робсон Францын багтай тоглохдоо дэлхийн аваргын тэмцээний хамгийн хурдан гэгдэх гоолыг 27 дахь секундад эсрэг хаалганд оруулжээ.

1983 - Ю.В. Андропов Зөвлөлтийн Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн даргаар томилогдлоо.

1998 – Америкийн  Рей Макарег 30 секундын дотор аман дотроо амьд  тарантул аалзтай байхдаа 99 савангийн хөөсийг үлээжээ.

1999 – Афинд америкийн гүйлтийн тамирчин Морис Грин өнөөдөр хэвээр байгаа 100 метрын гүйлтийн 9,79 секунд гэсэн дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)