Өнөөдөр “Чойжид дагина” балеттай

Өнөөдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Чойдогийн “Чойжид дагина” балет үзэгчдийн хүртээл болно. Анх 2005 онд тайзнаа Ц.Мөнхболдын найруулгаар амилжээ. Цомнолыг төрийн шагналт, ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, бүжгийг төрийн шагналт, ардын жүжигчин Б.Жамъяандагва дэглэсэн.

Уг балетийг "Чойжид дагины түүх" хэмээх шашны гүн ухааны зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Чойжид хэмээх настай эмэгтэй өвчний улмаас үхэх болж сүнсийг нь тамын болон бурхны элч булаалдав. Тамын эзэн Эрлэг номун хаан Чойжидын сүнсийг булаан авч там руу хүмүүсийг хэрхэн нүглээсээ болж зовж байгааг мэдрүүлэхээр илгээнэ. Чойжид бусдын нүглийг хуваалцана. Энэ хэсэгт хөгжим тамын хүйтэн, халуун хийгээд Эрлэгийн элчийн тамлал, зүдгүүрийг харуулдаг. Харин Чойжидыг тэнгэрийн оронд очиход бурхдын ээж мөргөлийн бүжиг бүжнэ. Хүмүүс сайн үйлийг хийхэд Чойжид аз жаргалыг мэдэрч чадсан тул сайн үйлийг хийх ямар чухал тухай хүмүүн төрөлхтөнд ойлгуулахаар бурхны зарлигаар буцаж эх дэлхийдээ ирнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Hedees be?

    0 0 Хариу бичих