Үүдэл эсийг хэрхэн ашиглах тухай туршлага солилцжээ

Олон улсын үүдэл эсийн нийгэмлэг, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл дөрвөн улирал төв болон тусгай мэргэжлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран олон улсын үүдэл эсийн эмчилгээний хурлыг өчигдөр зохион байгуулжээ. Хурлын гол зорилго нь үүдэл эс, түүнийг  эмчилгээнд хэрхэн хэрэглэх, үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний менежментийг хэрхэн зөв зохион байгуулах, хөгжүүлэх, энэхүү дэвшилтэт технологийг олон улсын стандартын дагуу нутагшуулах, гадаадын эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг чадварыг дээшлүүлэх юм байна. Үүдэл эсийн эмчилгээг өөрийн оронд өргөнөөр нэвтрүүлсэн олон улсын эмч, мэргэжилтнүүд энэхүү хуралд оролцож өөрсдийн туршлагаасаа хуваалцжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)