Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Коно манай улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Коно манай улсад албан ёсны айлчилна. Түүний айлчлал өнөөдөр эхэлж энэ  сарын 17-нд өнпөрлөх юм

Айлчлалын үеэр Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Коно Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.

Япон улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламжийн хүрээнд баригдсан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харъяа Монгол-Япон сургалтын эмнэлгийн нээлтийн ёслолд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно оролцох юм байна.

Энэхүү айлчлал нь Япон улсаас Гадаад хэргийн сайдын түвшинд есөн жилийн дараа хэрэгжиж буй айлчлал бөгөөд өмнө нь Япон Улсын Гадаад хэргийн сайд С.Уно 1989 онд, Ё.Кавагүчи 2004 онд, К.Окада 2010 тус тус Монголд айлчилж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)