УИХ-ын нэгдсэн чуулганаар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх дэмжсэн юм. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна.