УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын гишүүд 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлгийг явуулна.
Тус төслийг өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн билээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байхад дундуур нь өөр асуудал хэлэлцдэггүй хуультай. Иймд УИХ энэ өдрүүдэд "эцэг" хуулийн өөрчлөлтөөс өөр асуудал хэлэлцэхгүй байхаар товоо тогтоогоод байна.