УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, саналаа хэлсэн юм. Үүний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний 13 нь буюу 86.7 хувь нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ. Уг хуулийн төслийг маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.