"Ерөнхийлөгч байсан хүн буцаж улс төрд орж ирдэг учраас насны хязгаарыг нь 55 болгож нэмсэн"

УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна. Байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж байгаа юм.

Б.Баттөмөр: -Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зургаан жил болгох заалтыг ямар үндэслэл, тооцоо судалгааг үндэслэж оруулсан юм бэ. Зургаан жилээр ганцхан удаа сонгогдоно гэж байгаа. Хоёр удаа сонгогдохыг зөвшөөрөхөөр дараагийн сонгуульдаа оролцож байгаа Ерөнхийлөгч давуу эрхтэй болчихдог. Үүнийг болиулъя гэж нэг сонгогддог болгож байгаа юм уу. Гэхдээ Ерөнхийлөгч “Би дахиж сонгогдохгүйгээр хойш” гээд ажил хийхгүй хойшоо суучихдаг болох юм биш биз дээ.

Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийг есөн жил болгож байгаа. Энэ ямар үндэслэлээр орж байгаа заалт вэ?

Л.Оюун-Эрдэнэ: -Ажлын хэсэгт орж ажиллаад миний гаргасан саналуудаас дэмжигдсэн нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой энэ заалт. Одоогийн байдлаар ард түмнээс сонгогдсон нэг Ерөнхий сайдтай, УИХ-аас сонгогдсон бас нэг Ерөнхий сайдтай яваад байгаа. Тиймээс энэ тогтолцоонд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн. Насны тухайд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн буцаж улс төрд орж ирдэг учраас 55 болгож нэмсэн юм. Бүр дахиж улс төрийн үйл ажиллагаанд оролцохыг хориглох санал гаргасан. Харин тэрийг нь төсөлд тусгаагүй. Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн дараагийн сонгуулиа бодож ард түмэнд таалагдах гэхгүйгээр улс орныхоо тусгаар тогтнол, эв нэгдлийн төлөө ажиллах нөхцөл бүрдэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Оюун-Эрдэнэ Женкогийнхоо захиалгаар 6 жил болгожээ урвагч!!!

    1 0 Хариу бичих
  2. Манайх шиг оронд Ерөнхийлөгч 6 жил байх нь одоохондоо дэмий биздээ. Манай эрх мэдэлтэнгүүдийн оюуны чадвар хэр зэрэг зөв билээ. Хэцүү шүүдээ.

    1 0 Хариу бичих