Г.Занданшатар: Гүйцэтгэх засаглал хүнээ ч, мөнгөө ч мэддэг байх нь зөв гэж үзсэн

УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна. Байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж байгаа юм.

Н.Амарзаяа: -Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр жилийн өмнөөс олон нийтээр хэлэлцүүлж эхэлсэн. Би тойрогтоо ажиллахдаа бас энэ асуудлаар иргэдийнхээ санал бодлыг сонссон. Хамгийн их яригдсан асуудал бол УИХ-ын гишүүдийн насны асуудал байсан. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны босгыг 55 болгож нэмэгдүүлсэн шигээ УИХ-ын гишүүдийн насны хязгаарыг өндөрсгөх заалт яагаад оруулаагүй юм бэ?

Г.Занданшатар: -76 Сангийн сайдтай боллоо гэсэн шүүмжлэл гардаг. Учир нь, УИХ Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төсөлийг өөрчилж баталдаг. Үүнийг болиулах зорилгоор төслийн төсөлд Засгийн газрын саналыг авахгүйгээр өөрчлөлт оруулахыг хориглох заалт оруулсан. Олон улсад бас ийм туршлага байдаг. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх засаглал хүнээ ч мэддэг, мөнгөө ч мэддэг байх нь зөв гэж үзсэн. Ерөнхий сайд сайд нараа томилж, чөлөөлөхөө ч мэднэ, төсвөө хэрхэн зарцуулахаа ч мэднэ.

УИХ-ын гишүүний насны хязгаарын тухайд санал их гарсан. Гэхдээ төрийн байгууллагуудаас санал авах үед хэтэрхий жижиг асуудлаар хөөцөлдөх хэрэггүй гэсэн саналууд гарсан учраас УИХ-ын гишүүн болон шүүгчийн насны хязгаарыг хэвээр үлдээсэн.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)