Кардашьян-Женнерийн гэр бүлийн талаарх мэдээлэл үргэлж олны анхаарлыг татдаг. Телевизийн шоу нэвтрүүлгээс амжилтын гараагаа эхэлсэн эгч дүүс хувцас үйлдвэрлэл, гоо сайхны бүтээгдэхүүний салбарт ч амжилттай яваа.Тэр дундаа өвөрмөц гэр бүлийн гол дүр болох үзэсгэлэнт бүсгүй Ким Кардашьяны ганц сурталчилгааны зураг л хэдэн мянган лайк цуглуулж, халаасаа зузаална.
Тэгвэл Health сэтгүүл Ким бүсгүйг гоо сайхан харагдахын тулд хэдий хэмжээний мөнгө зарлагаддаг болохыг тандаж үзжээ.Тэдний тооцооноос харахад од бүсгүй өдөр тутмын арьс арчилгаа, тэжээлийн тос, хөнгөн будалт зэрэгтээ сард дундажаар 1135 ам. доллар зарцуулдаг байна. Нэг сарын хорь хоногт гоёлын будалттайгаар олны өмнө гардаг гэвэл нүүр будагчдаа 643 доллар төлдөг байх нь.
Кардашьяны таашаадаг үсний арчилгаа, засалтын өртөг 257 доллар.Түүний хувийн дасгалжуулагч Гуннара Петерсоны зургаан долоо хоногийн курс хичээл нь 15 мянган долларын ханштай.Ким бүсгүй Холливуудийн хамгийн чадварлаг гоо сайхны мэс засалчдын нэг Саймон Урьяаны байнгын үйлчлүүлэгч.Урьяны хийдэг нэг ажилбар дундажаар 4000 доллар гээд тооцоод үзээрэй. Канье Уэстийн эхнэрийн хувьд зөвхөн нүүрэндээ төдийгүй хөх, хүзүү, гэдэс өгзөг хэсэгт ойрхон давтамжтай ажилбар хийлгэдэг. Үүний дээр хүзүү гартаа ботокс, дүүргэлт хийлгэх бүртээ 600-г төлнө.
Ким өмсдөг тансаг хувцаснууд, гоёл чимэглэл, эрүүл хүнсэндээ хэдий хэмжээний ногоон үрдэг нь тодорхойгүй.Тэгэхээр гоо сайхан харагдахын тулд өвдөлт, хичээл зүтгэлээс илүүтэй мөнгө хэрэгтэй байх нь.