УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна. Байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж байгаа юм.

Л.Оюун-Эрдэнэ: -Ерөнхийлөгчийг зургаан жилээр сонгодог болохоор зарим үед сонгууль нь УИХ-ын сонгуультай давхцах юм биш үү. Үүнийг бодолцож үзсэн үү.

ИТХ-аас сонгогдсон аймгийн Засаг дарга, ард түмнээс сонгогдсон сумын Засаг даргатай хамтарч ажиллах болох нь. Энэ нь хэр зэрэг тохиромжтой вэ?

Д.Тогтохсүрэн: -Ерөнхийлөгчийн сонгууль УИХ-ын сонгуультай хэзээ ч давхцахгүй юм байна. Нэг нь сондгой тоотой жил, нөгөө нь тэгш тоотой жил болох учраас давхцахгүй.

Сумын Засаг даргыг ард иргэдээс сонгож байгаа ч батламжлах, огцруулах эрх нь дээд шатны Засаг даргад нь байгаа. Мөн Засаг дарга бол төрийн төлөөлөгч байна гэсэн зарчим Үндсэн хуульд хэвээрээ байна.