Мэргэжлийн боксын домогт тамирчин Мэнни Пакъяо 2016 онд спортын замналаа өндөрлөхөө мэдэгдэж, Филиппиний сенатад сонгогдсон юм. Хууль тогтоох байгууллагын дээд танхимын гишүүн тэрээр хуралдаан таслалтаараа тэргүүлжээ. Боксчин эр 2018 оны 7-р сараас 2019 оны 6-р сарын хооронд болсон нийт 61 удаагийн хуралдааны 12-т нь огт оролцоогүй байна.

Их спортоос хараахан зодог тайлаагүй байгаа Пакъяо өнгөрсөн оны долоон сард Аргентины боксчин Лукас Мартин Мафиссыг буулган авсан бол оны эхэнд АНУ-ын хүчирхэг боксчин Адриен Бронертэй тулалдан ялсан билээ.