ЮНЕСКО-ийн Бангкок дахь төлөөлөгчийн газраас зохион байгуулж буй Хуванцар санаачилгын шагнал нь хуванцар хог хаягдлын менежмент, дахин ашиглалт, дахин боловсруулалт, хуванцар бохирдлын асуудлыг шийдэх шинэ санаачилга, инновацыг хөгжүүлэхээр ажиллаж буй ерөнхий боловсролын сургууль, их сургууль болон бусад байгууллагуудын хүчин чармайлтыг дэлхийд таниулах зорилготой юм байна. Уралдааны ялагч нь энэ оны есдүгээр сарын 27-ны өдөр Тайландын үндэсний шинжлэх ухааны музейд болох Хөрөнгө босгох арга хэмжээнд уригдан танилцуулга хийх юм байна. Бүх оролцогчдын талаарх мэдээлэл нь цаашид хуванцар хог хаягдлын менежментийн талаар нийгэмд санаачилга төрүүлэх зорилготойгоор “Хуванцар санаачилга” цахим хуудсанд тавигдах ажээ.

Хуванцар санаачилгын фото зургийн уралдааныг Хуванцар санаачилга шагналтай уялдуулан явуулж байгаа юм байна. Гэрэл зургууд нь Дэлхийн байгаль орчны өдрийн: “Хуванцар бохирдлыг зогсооё” сэдэвтэй холбоотой байх шаардлагатай бөгөөд 20 зураг сонгон шалгаруулж Хөрөнгө босгох арга хэмжээний үер дэлгэн үзүүлэхээр төлөвлөжээ.