УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтыг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгосон. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргыг шинээр сонгох шаардлагатай болжээ. Учир нь, тус дэд хороог С.Бямбацогт гишүүн ахалдаг байсан юм. Төрийн байгуулалтын өнөөдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс Д.Сарангэрэл гишүүнийг чөлөөлж, Б.Бат-Эрдэнэ гишүүнийг нэмж байгааг УИХ-ын дарга хэллээ. Үүнээс үзвэл УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Ёс зүйн дэд хорооны даргад нэр дэвшүүлэх бололтой.