Газрын тос боловсруулах үйлдвэрийн авто зам 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замын ажлыг өнгөрсөн сарын 22-нд дуусгасан. Харин автозамын ажил 80 орчим хувьтай байгаа аж. Замыг ирэх есдүгээр сард багтаан хүлээн авахаар төлөвлөжээ. Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах үйлдвэрийг Сайншанд хоттой холбох 16.36 км автозамын бүтээн байгуулалтад Зам, тээврийн хөгжлийн төв, “Ай Си Ти Сайн Консалтинг”  компанийн түншлэлийн инженерүүд зөвлөхөөр,  Зэвсэгт хүчний ангиуд гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм.

Төмөр зам, автозамаас гадна цахилгаан хангамжийн 110 КВ-ын дамжуулах агаарын шугам, дэд станцыг долоодугаар сарын 1-нд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа гэнэ. Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах хүмүүсийг орон нутгийн МСҮТ-д  сургаж бэлтгэх, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэх нийт хүний 30 хувийг нутгийн иргэдээс бүрдүүлэхээр болжээ.

Мөн үйлдвэрийн хотхоны бүтээн байгуулалтын ажлыг наймдугаар сараас эхлүүлэхээр болсон. Хотхон таван давхар барилгууд бүхий 550 айлын орон сууц, оффис-үйлчилгээний цогцолбор, дэд бүтэц, гадна тохижилт, ногоон байгууламж зэргээс бүрдэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Uildver in ehleegui bhad saihan mungu zarlagadaj bn da

    0 0 Хариу бичих