Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков албан ёсоор угтлаа

Бүгд найрамдах Киргиз улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг өнөөдөр тус улсын Ерөнхийлөгч Сооронбай Шарипович Жээнбеков Бишкек хотын Ала-Арча төрийн цогцолборт албан ёсоор угтжээ. 

Ала-Арча төрийн цогцолборын Конгресс-Холл ордны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирмэгц, тус улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков угтан мэндчилсэн байна.

Дараа нь, Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков Киргизийн талын албан ёсны төлөөлөгчдийг, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын талын албан ёсны төлөөлөгчдийг тус тус танилцуулжээ.

Мөн хоёр улсын Төрийн дуулал эгшиглэж, хүндэт харуул жагссанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков нар хоёр талын төлөөлөгчдийн хамтаар албан ёсны хэлэлцээ хийхээр Ала-Арча төрийн цогцолборын Конгресс-Холл ордныг зорьжээ.

ъ


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)