Тээврийн цагдаагийн албанаас явуулж байгаа "Бяцхан зорчигч" аяны хүрээнд Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсээс нийслэлээс орон нутгийг чиглэх авто замд хяналт шалгалтыг эрчимжүүлжээ. Энэ үеэр хүүхдийг буруу тээвэрлэж байгаа зөрчлийг илрүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулах, шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг үргэлжлүүлэхгүй байх арга хэмжээ авч, зөрчил гаргасан жолооч нарт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, тогтоомжийн тайлбар сургалтыг зохион байгууллаа.

