Царай таньдаг ухаалаг жорлон ашиглалтад оруулжээ

БНХАУ-ын Жяньси мужийн Наньчан хотын захиргаа царай таних системтэй, WiFi-тай ухаалаг жорлонг ашиглалтад оруулсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ. 
Хотын хэмжээнд ашиглалтад оруулаад буй ухаалаг 15 жорлонгийн онцлог нь хэт улаан туяаны мэдрэгчтэй, жорлонд ашиглаж буй усны хэмжээг хянаж, автоматаар зохицуулах чадвартай ажээ. 
Мөн үйлчлүүлж буй хүмүүсийн царай танин ариун цэврийн цаас олгох, мөн ачаалал ихтэй үед хүмүүст дугаар өгөх зэрэг үйлчлүүлэгчдийн тав тухыг хангахад чиглэсэн цөөнгүй “үйлдэлтэй”, усыг өндөр даралтаар, бага хэмжээгээр  ашиглах учир байгаль орчинд ээлтэй энэхүү жорлонг нийтийн үйлчилгээнд олноор нэвтрүүлэхийг хотын захиргаа уриалж байгаа юм. 
Хятад даяар сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй “жорлонгийн хувьсгал” аяны хүрээнд олон нийтийн газар цэвэр, тохилог, эрүүл ахуйн шаардлага хангасан жорлонг бий болгож, хуучин жорлонгуудыг шинэчилсээр байгаа ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. getel manaih nuhen jorlondoo baasaar l...haha

    0 0 Хариу бичих