Америкийн Uber компани агаарын такси үйлчилгээний туршилтаа Австралийн Мельбурн хотод нэвтрүүлэхээр туршилтаа эхлүүлжээ. Uber Air Taxi үйлчилгээ одоогоор АНУ-ын Даллас, Лос Анжелест үйлчилэхээр туршилтаа хийж буй бөгөөд нисэх буудлуудыг хотын тээвэртэй холбох хялбаршуулсан хувилбар байхаар төлөвлөсөн аж.
Uber Air Taxi туршилтын нислэг 2020 оноос эхлэх бол иргэдэд үзүүлэх үйлчилгээ 2023 оноос эхэлнэ. Агаарын таксины нислэгийн үнэ тус компанийн Uber X-ийнхтэй ижил байхаар төлөвлөжээ. нисдэг таксины үйлчилгээг Лос-Анжелес хотноо 2028 оны Олимпийн наадмаас өмнө нэвтрүүлэхээр ажиллаж оржээ.
Тодруулахад, Uber нь сайт эсвэл гар утасны апликейшнээр дамжуулан такси захиалах боломжтой онлайн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд хүмүүсийн талархлыг хүлээсэн үйлчилгээнүүдийн нэгээр нэрлэгддэг.