Никарагуа улс Хүний эрхийн тухай шинэ хууль баталсантай холбогдуулан улс төрийн хэрэгтэн гэгдсэн 100 гаруй хоригдлыг суллажээ. Суллагдсан хүмүүсийн тал нь өнгөрсөн засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалын үеэр баривчлагдан хоригдогсод бол бусад нь өмнө ял авсан сэтгүүлч, идэвхтнүүд гэнэ.
Мягмар гарагт суллагдсан хүмүүсийн дунд засгийн газрыг эсэргүүцэгчдийн удирдагч хэмээгддэг Медардо Майрена, Педро Мена, оюутны бослогыг толгойлсон Эдвин Каркаче нар байжээ. Мөн өнгөрсөн арванхоёрдугаар сард хоригдсон Noticias телевзийн захирал Мигуэл Мора, Лусиа Пинеда Убау нар ч чөлөөлөгдсөн байна.
Өнгөрсөн 14 сарын хугацаанд улс төрийн зөрчил мөргөлдөөний улмаас 60 мянга гаруй хүн эх орноо орхин одсон гэсэн тоо бий.