ШИНЭ намынхан намаа бүртгүүлэх хүсэлтээ Дээд шүүхэд хүлээлгэн өгчээ

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл /ШИНЭ/ намынхан өнөөдөр намаа бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд хүлээлгэн өгчээ. Тус нам энэ сарын 6-нд Төрийн ордонд нам үүсгэн байгуулах Их хурлаа зохион байгуулж, намынхаа даргаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Төв зөвлөлийн даргааар УИХ-ын гишүүн Л.Болд нарыг сонгосон юм.

Улсын дээд шүүх ШИНЭ намыг бүртгэвэл Монгол Улс 33 улс төрийн намтай болно. Одоогийн байдлаар дараах 32 нам Дээд шүүхэд бүртгэлтэй байгаа юм. 

1. Монгол ардын нам /МАН/
2. Ардчилсан нам /АН/
3. Монголын ногоон нам /МНН/
4. Иргэний зориг ногоон нам /ИЗНН/
5. Монголын уламжлалын нэгдсэн нам /МУНН/
6. Монгол либерал ардчилсан нам /МЛАН/
7. Эх орон нам
8. Монголын либерал нам /МЛН/
9. Бүгд найрамдах нам /БНН/
10. Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нам /МЭҮН/
11. Монголын социал демократ Нам
12. Ард түмний нам /АТН/
13. Монгол үндэсний ардчилсан нам /МҮАН/
14. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
15. Иргэний хөдөлгөөний нам /ИХН/
16. Хөгжлийн хөтөлбөрийн нам
17. Монголын ардчилсан хөдөлгөөний нам
18. Монгол ардын хувьсгалт нам /МАХН/
19. Хамуг Монголын хөдөлмөрийн нам /ХМХН/
20. Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/
21. Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/
22. Монгол консерватив нам /МКН/
23. Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/
24. Ард түмнээ хайрлая нам /АТХН/
25. Монголын хүний төлөө нам
26. Үнэн ба зөв нам
27. Зон олны нам /ЗОН/
28. Дэлхийн монголчууд нам (ДМН)
29. Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/
30. Их эв нам /ИЭН/
31. Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/
32. Миний Монгол нам /ММН/

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Байгуулагдсаныхаа дараагийн сонгуулиар нийт сонгогчидын 5 хувиас дээш санал авч чадаагүй намыг татан буулгадаг тогтолцооруу явуулмаар юм. Татан буугдаад ТББ болно бэздээ. Эргээд гишүүнчилээ сэргээгээд дахиж бүртгүүлээд өрсөлддөг байх хэрэгтэй шдээ. Худлаа үнэн мөнгөний баахан намууд

    0 0 Хариу бичих