Монгол Улсын төсвийн орлого эхний таван сарын байдлаар дөрвөн их наяд төгрөгт хүрчээ. Харин зарлага 3.8 их наяд төгрөг болжээ. Ингэснээр төлбөрийн тэнцэл 146.1 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.
Энэ хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 5.6 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс Монгол Улсын дансанд орсон валют буюу экспорт 3.3 тэрбум ам.доллар, данснаас гарах валют буюу импорт 2.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Ингээд мөн л гадаад худалдааны тэнцэл ашигтай гарчээ.