БНХАУ-ын сансар судлалын станц сарны “нөгөө талд” буусан билээ. Энэ оны эхээр болсон уг түүхэн явдал хүн төрөлхтний өнөө хүртэл харж чадаагүй сарны нөгөө талыг харах боломж олгосноороо онцлог юм. Хятадын судлаачид сарны нөгөө талд томоохон хэмжээний метал бөөгнөрөл буюу метал давхрага байгааг илрүүлжээ.

“Geophysical Research Letters” сэтгүүлд нийтлэгдсэнээр сарны нөгөө тал буюу өмнөд туйлын Эйткений хонхор хэмээн нэрлэгддэг хэсгийн хөрсөн дор 2.2 квинтиллион (2,200,000,000,000,000,000) килограмм жинтэй, металл давхарга байгаа аж. Уг судалгааг ахалсан АНУ-ын Бэйлорын их сургуулийн эрдэмтэн Питер Жэймс “Сарны энэ хэсгийн хөрсөн дор Хавайн Биг Айландаас даруй тав дахин том хэмжээтэй металл зүйл илрүүлсэн” гэжээ.

Доктор Питер Жэймсийн багийнхан уг давхарга 4 тэрбум жилийн өмнө аварга том астероид сартай мөргөлдөхөд астероидын металл цөм нь сарны энэ хэсэгт “наалдаж” үлдсэн  хэмээн таамаглаж буй аж. Эрдэмтдийн таамаг зөв бол манай нарны аймгийн түүхийг илтгэх асар үнэт баримт болох зүйл сарны нөгөө талд хадгалагдан үлдсэн  гэсэн үг юм.