Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордсон. Ерөнхийлөгчийн тус улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ. Ерөнхийлөгчийн Монгол Улсаас Бүгд найрамдах Киргиз улсад суугаа Ерөнхий консул Т.Ганболд, тус улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев, Гадаад хэргийн дэд сайд Н.А.Абдрахманов нар угтан авчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтой албан ёсны хэлэлцээ хийнэ.
Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нар зэрэг албаны хүмүүс багтаж байгаа юм.