Реалити шоуны од Ким Кардашьян өнгөрсөн сарын 10-нд хорвоод мэндэлсэн Псалома хүүгийнхээ зургийг анх удаа фэнүүддээ харуулжээ. Тэрээр хүүгээ тээгч эхээр төрүүлүүлсэн юм. Тэрээр хүүгээ дөнгөж төрсөн байх үед нь зургийг нь фэнүүдтэйгээ хуваалцсан ч улаан нялзрай байсан тул тэр гэх тэмдэггүй байсан гэнэ. Харин энэ удаа хуваалцсан зурган дээр хүү нь овоо царай орж, хэнтэй илүү адилхан болохыг ялгахтай болжээ.

Ким Кардашьяны эхний хоёр жирэмслэлт маш хүндрэлтэй явагдсан тул эмч дахин төрөхийг хориглосон юм байна.