Х.Нямбаатар гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ

УИХ-ын Байнгын хороодын дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусч өнгөрсөн сараас эхлэн дарга нараа шинээр сонгож, заримыг нь улираан ажиллуулж байгаа. Харин Төрийн байгуулалт, Хуулль зүйн байнгын хороодын дарга нарын асуудал үлдээд байсан юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тус Байнгын хорооны даргаар С.Бямбацогт гишүүнийг сонгохыг дэмжсэн юм.

Мөн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар тус Байнгын хорооны даргыг шинээр сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын  бүлгээс Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар гишүүнийг нэр дэвшүүлжээ. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн бүлгийнхээ шийдвэрийг уншиж танилцуулсан юм.

Улмаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Х.Нямбаатар гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ. Уг асуудлыг маргааш чуулганы хуралдаанаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх юм

Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад нэр дэвшигч Х.Нямбаатар гишүүний намтарыг танилцуулъя.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
1996 онд 48 дугаар дунд сургууль
2000 онд Орхон их сургууль, эрх зүйч /Бакалавр/
2002 онд Орхон их сургууль, Боловсрол судлалын магистр
2008 онд Цагдаагийн академи, /Хууль сахиулахын их сургууль/ Хууль зүйн ухааны магистр
2012 онд Удирдлагын Академи, Төрийн удирдлагын докторант
2017 онд Хууль сахиулахын их сургууль, Хууль зүйн ухааны докторант
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
2000-2007 онд Орхон их сургуульд багш
2005-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч
2009 онд Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөх
2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын дарга
2016 оноос УИХ-ын гишүүн
ШАГНАЛ:
2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
2011 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

  1. Зөв сонготт

    0 0 Хариу бичих
  2. Мэнгэт ална гээд байсан уу

    0 0 Хариу бичих
  3. Ymar cn bsan hiij bvteesen ymtai zalyy gemjdeg snvv nyambaatar snig gisnvvn olon bdag boloosoi

    1 0 Хариу бичих
  4. Оюунэрдэнэ, Аюурсайхан, Батзандан нарыг бол дэмжинэ ээ. Энэ Нямбаатар бол саяхан зөрчлийн хууль нэртэй, ард түмний халаасыг тэмтэрсэн, дээрмийн хуулийг санаачилж батлуулсан нөхөршт. Ард түмний биш дээдсийн эрх ашигт үйлчилдэг нөхөр шудрага ёсны төлөө тэмцэгчдийг муухай харагдуулаад байгаа юм даа.

    0 0 Хариу бичих
    • Yaag unen

      0 0
  5. Зөв

    0 0 Хариу бичих
  6. Хөлдүү духндууд минь доктрант гэдэг чинь доктор болох гээд сурч байгаа хүнийг хэлдэг юм.

    0 0 Хариу бичих
  7. Ontsgoi aviyastai magistar,doktoriin zergiig tsai uuhiin dain avchihdeg id shidtei er yum baina oo

    0 0 Хариу бичих
    • Doktorantiin zergiig neg heseg hudaldaj avdag bolchihson, ter ued shineer baiguulagdsan huviin deed surguuliud surguuliinhaa retingiig deeshluuleh zorilgoor baruun solgoigui magisteriig tsol diplomiig ogsondoo teriin l guril dokrant uhaantai yum baina doo.Ee hoorhii doo buruu hoishoo huulich, doktor boldoo. monsh zugeer. Hulhi bolovsrol gej uuniig l heldeg baih daa

      0 0
    • Doktorantiin zergiig neg heseg hudaldaj avdag bolchihson, ter ued shineer baiguulagdsan huviin deed surguuliud surguuliinhaa retingiig deeshluuleh zorilgoor baruun solgoigui magisteriig tsol diplomiig ogsondoo teriin l guril dokrant uhaantai yum baina doo.Ee hoorhii doo buruu hoishoo huulich, doktor boldoo. monsh zugeer. Hulhi bolovsrol gej uuniig l heldeg baih daa

      0 0
  8. Nyambaatar gishuunii tovch namtar bus uu. Byambatsogt geed anduursan bgaa haragdana.

    1 0 Хариу бичих