УИХ-ын Байнгын хороодын дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусч өнгөрсөн сараас эхлэн дарга нараа шинээр сонгож, заримыг нь улираан ажиллуулж байгаа. Тухайлбал, өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тус Байнгын хорооны даргыг шинээр сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлгээс Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт гишүүнийг нэр дэвшүүлжээ. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн бүлгийнхээ шийдвэрийг уншиж танилцуулсан юм.
Улмаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд С.Бямбацогт гишүүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ. Уг асуудлыг маргааш чуулганы хуралдаанаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад нэр дэвшигч С.Бямбацогт гишүүний намтарыг танилцуулъя. ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ: 1992 онд Ховд аймгийн Жаргалант сумын 2-р 10 жилийн сургууль 1999 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль эдийн засагч 2005 онд Нидерланд улсын Маастрихтын их сургууль эдийн засагч 2014 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. АЖИЛЛАСАН БАЙДАЛ: 1998-2000 онд "Ховдын өргөө" ХХКомпаний ерөнхий захирал 2000-2006 онд "Нью Прогресс" ХХКомпаний захирал 2006-2008 онд "Нью Прогресс" группын ТУЗ-ийн дарга 2008 онд "Нью Прогресс" группын ерөнхийлөгч 2008-2012 онд УИХ-ын гишүүн 2012-2016 онд УИХ-ын гишүүн 2013-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга 2016 оноос УИХ-ын гишүүн 2016-2017 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд ШАГНАЛ: 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль 2005 онд Үйлдвэр, худалдааны тэргүүний ажилтан 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль 2008 онд Алтангадас одон 2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон