УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Энэ хууль батлагдсанаар телевизүүдээс монгол контентоо нэмэгдүүлэхийг шаардахаас гадна техник хэрэгслийн хувьд чанарын шаардлага хангасан байхыг шаардах юм байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд зөвхөн мэдээлэл дамжуулахаас гадна нийгмийг соён гэгээрүүлэх нэвтрүүлэг хийдэг болох нь чухал” гэлээ.
УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан саналаа хэлэхдээ "Телевизүүдэд тавих шаардлагыг нэмэгдүүлэх, цаашлаад төрийн бодлогоор тоог нь цөөлөх хэрэгтэй. Гурван сая гаруй хүн амтай улсад 200 телевиз хэрэггүй" гэж байлаа.