Телевизүүдээс монгол контентоо нэмэгдүүлэхийг шаардана

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг Ж.Мөнхбат гишүүн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа өргөн барьсан юм. Тэрээр “Хуулийн төсөл боловсруулж өргөн барин явцад IPTV болон телевизүүдийн хооронд маргааш үүсч байсан. Энэ асуудал яаж шийдэгдсэн бэ” гэлээ. Ажлын хэсэг түүний асуултад хариулахдаа “Хуулийн төслийг боловсронгуй болгох ажлын хэсэгт IPTV болон Телевизүүдийн холбооны төлөөлөл орсон. УИХ энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тохиолдолд ажлын хэсэг дээрээ сайтар ярих боломжтой” гэсэн юм.

Мөн энэ хууль батлагдсанаар телевизүүдээс монгол контентоо нэмэгдүүлэхийг шаардахаас гадна техник хэрэгслийн хувьд чанарын шаардлага хангасан байхыг шаардах юм байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд зөвхөн мэдээлэл дамжуулахаас гадна нийгмийг соён гэгээрүүлэх нэвтрүүлэг хийдэг болох нь чухал” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хямд эсвэл үнэгүй хятад олон ангит кино л үздэг боллоо.

    1 0 Хариу бичих