Дорнод аймгийн 2019 оны буриад сурын аварга шалгаруулах багийн "Мож" харваа амжилттай болж өндөрлөжээ. Уг харваанд Н.Нацагдорж ахлагчтай Дашбалбар сумын баг, харваачид тэргүүн байр, Б.Дамдиндорж ахлагчтай Баян-Уул сумын баг, харваачид дэд байр, Э.Бор ахлагчтай Цагаан-Овоо сумын баг, тамирчид гуравдугаар байрыг эзэлжээ. Мөн буриад сурын 2019 оны аймгийн аварга шалгаруулах цуваа харвааны төрөлд Эмэгтэй: 1-р байр Б.Ганчимэг - Дашбалбар сум 2-р байр Б.Ууганчимэг - Баян-Уул сум 3-р байр Э.Оюунжаргал- Дашбалбар сум 4-р байр Б.Байгалмаа- Дашбалбар сум 5-р байр Д.Дуламханд- Дашбалбар сум Эрэгтэй: 1-р байр Б.Ганбаатар- Цагаан-Овоо сум 2-р байр Ш.Цэрэнбат - Цагаан-Овоо сум 3-р байр Н.Насанбат - Дашбалбар сум 4-р байр Д.Бүрэнбөхтулга - Баян-Уул сум 5-р байр Н.Намжилдорж - Дашбалбар сум нар шалгарчээ. Буриад сурын 2019 оны Дорнод аймгийн аварга шалгаруулах тэмцээний "Ласти" мэргэн шалгаруулах харваанд Баян-Уул сумын харваач Т.Төмөрчулуун түрүүлсэн байна.