Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт “Корпорейт” зочид буудалд “Антибиотикийн зохистой хэрэглээ" үндэсний семинар болно.

10.00 цагт ЗТХЯ-ны гадна талбайд Таван толгой-Гашуунсухайтад нүүрс тээвэрлэх чингэлэгтэй тээврийн хэрэгслийг танилцуулна.

10.00 цагт НЗДТГ-ын “А” танхимд НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно

11.00 цагт ХЗДХЯ-ны гадна талбайд иргэд “Зурагттай жагсаал” зохион байгуулна.

11.00 цагт СТӨ-нд Нийслэлийн хүмүүнлэгийн үйлсийг манлайлагчдыг алдаршуулах ёслол болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд иргэн Р.Нямхүү шүүх, хуулийн байгууллагын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Казахстан улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас өөрийн байрандаа мэдээлэл хийнэ.

14.00 цагт “Шангри-Ла" зочид буудалд Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгрессыг зохион байгуулах хороо хуралдана.

15.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд "Байгаль орчны эрхийн хэрэгжилт- Стратегийн өмгөөлөл" хэлэлцүүлэг болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

10.00 цагт МҮХАҮТ, Монголын махны холбоо, Монголын хүнсчдийн холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбооноос хамтран хилээр амьд мал гаргах шийдвэрийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Рапид Архитектур Констракшн” ХХК-ийн барьж буй орон сууцны барилгаас унаж, хүнд гэмтсэн иргэний ар гэрийнхэн мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Азийн ардын урлагийн их наадам”-ын зохион байгуулагч нар тус наадмын талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

09.00 цагт “Г” танхимд С. Зоригийг амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон Улсын Парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хорооны хуралдана.

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)