Улаанбаатарт үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 25-27 градус дулаан байна.
Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Их нууруудын хотгор, Дорнод, Дарьгангын тал нутгаар 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.