Жүжигчин Анжелина Жолигийн сүүлчийн зураг шүтэн бишрэгчдийнх нь сэтгэл санаанд гэнэтийн цохилт болоод байна. Колумбид сайн санааны элчийн ажлаа хийж, Венесуэлийн дүрвэгсэдтэй уулзаж яваа байдлыг нь харуулсан уг зурагт жүжигчний гарны судаснууд бүдүүрч, маш эвгүй байдалтай гарсан байна. Тэрээр Б.Питтэй салах үйл явцыг эхлүүлэх үедээ л өвчтэй гэдэг нь мэдэгдэхээр туранхай, эцэж ядарсан байдалтай байсан. Тэгвэл энэ удаа эцэнхий ядрангуй дээр эрүүл бишийн бас нэгэн шинж тэмдэг болох судасны бүдүүрэлт нэмэгдсэнд шүтэн бишрэгчдийнх нь санаа маш их зовж байгаа аж.