“Улаан тариа 2” аяныг эхлүүлнэ

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас тэмбүү өвчинг устгахаар “Улаан тариа II” аянг эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэмбүү өвчин үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн тул ийнхүү арга хэмжээ авахаар болсон талаараа хэлэв. Тэрбээр, эрүүл мэндийн салбар бэлгийн замаар дамжих тэмбүү өвчинтэй дайн зарлаж байна. Халдварт өвчний 35-40 хувийг тэмбүү эзэлж байна. Мөн жилд 50 орчим хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрж байна” гэв. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд тэмбүү өвчний 1922 тохиолдол бүртгэгджээ. Үүний дийлэнх нь буюу 992 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Уг аян хоёр жилийн хугацаатай үргэлжлэх бөгөөд мөн хоёр үе шаттай юм байна. Нэгдүгээрт, төрөлхийн тэмбүүг устгах. Энэ хүрээнд жирэмсэн  болон жирэмслэх насны эмэгтэйчүүдийн дундах үзлэг шинжилгээг эрчимжүүлэх юм байна. Он гарснаас хойш дөрөвхөн сарын хугацаанд төрөлхийн тэмбүүгийн 49 тохиолдол бүртгэгдсэнээс 11 нярай нь нас барж, 14 амьгүй төржээ.  Хоёрдугаарт, нийт хүн амын дунд тэмбүүг устгах аж. Ингэхийн тулд хүн амын дунд урьдчилсан үзлэг хийж, эмчлэх бөгөөд уул уурхай болон олон хүн  ажилладаг томоохон аж ахуйн нэгжтэй хамтарч, иргэдийг үзлэгт оруулах гэнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Taria orulj irsen ymu emlegud hihgui bna saida taria orj iregui zuger ayn geh shig emchlehgui bol mynga ayn yvulj yahim be mynga ilruled yahin tariag ni orulj irrchee

    0 0 Хариу бичих
  2. Улаан тариа 2 байхдаа яахав дээ. Ичиж үхмээр юм. Ядаж байхад энэ сайдын царайг нь, гавья байгуулж байгаа аятай эрүүгээ өндөрт өргөөд лдэлхийгээр нэг зарлаж энэ тэр. Одоо оросууд, хятадууд нь бах тав нь ханаад инээгээд л хаха. Танайхан эхнэрэ зочиныхоо өвөрт хийднг гэж үнэн үү гэдэг нь юу ч биш юи байна өө хажууд нь. Энэ сайд огцорооч, мултарахаасаа өмнө мөнгө л хулгай хийх гэж байна наадах чинь угаасаа

    0 0 Хариу бичих
  3. тэртээ тэргүй дахиад өвчилчих юм чинь гээд эмчлүүлэх дургүй хүмүүсийг тайрч хаяд битүүлээд оёчихвол таарна. заарыг нь арилгахгүй бол бас аюултай.

    0 0 Хариу бичих
  4. Demjij bn. Tsagdaa-taigaa xamtarch nogoo ul butex xumuusee shiljilgeend xamruulax ni zuitei

    0 0 Хариу бичих