Ё.Баатарбилэг: АТГ багш нарт хэрэг үүсгэсэн гэдэг мэдээлэл худлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ. Тэрээр “Улсын хэмжээнд 43 мянган хүүхэд есдүгээр анги, 18 мянган хүүхэд 12 дугаар анги төгсөж байгаа. Нийтдээ 80 гаруй их, дээд сургууль элсэлт авах байх. Энэ цаг үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаа зарим мэдээлэлд тайлбар хийх гэсэн юм. Багш нар сургууль болон анги засварын мөнгө хүүхдүүдээс хураасантай холбоотойгоор олон багш хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа тухай мэдээлэл гарсан. АТГ-т 42 багш шалгагдаж байгаа тухай мэдээлэл гарсан. Ийм зүйл байхгүй. Эцэг эхчүүдээс мөнгө төгрөг хурааж байна гэсэн гомдол АТГ-т ирдэг. Үүнийг нь судалж үзээд харьяа аймаг, дүүрэг рүү нь шилжүүлж анхаарлаа хандуулахыг санал болгодог юм байна. Түүнээс биш багш нартай холбоотой хэрэг үүсгэсэн асуудал алга.

Харин эцэг, эхчүүдийн дэмжлэгтэйгээр анги засварын мөнгө хураадаг. Хэдэн төгрөг хураадгийг нь судалж үзсэн. Нэг хүүхдээс 5-15 мянган төгрөг авдаг юм байна” гэлээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Халуун цэг дээр ямар байдагийг мэддэг сайд байдаг нь баяртай байна Түүнээс биш худлаа сүржин юм ярьдаг бол хөөрхий багш нарт хэцүү шүү дээ

    2 0 Хариу бичих