Казахстаны ерөнхийлөгчийн сонгуулийн булхай

Казахстан улсын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль өчигдөр болсон билээ. Тэгвэл сонгуулийн үр дүнд нөлөөлөхүйц булхайн шинжтэй үйлдэл илэрснийг Айгерім Маханова нэртэй фэйсбүүк хэрэглэгч фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ.

Энд дарж үзнэ үү.

Тус бичлэгт сонгогчдын санал өгөх хэсэгт утсаар холбож байрлуулсан бал нь дулааны нөлөөгөөр ор мөргүй арилдаг буюу асаагуураар төөнөхөд алга болж байх аж. Энэ нь сонгогч өөрийн санал өгөх нэрээ дугуйлж саналын хайрцагт хийлээ ч санал тоологчид асаагуураар төөнөж арилгаад өөр нэр дэвшигчийн нэрийг дугуйлах боломж олгосон луйвар байх магадлалтай юм.

Тус бичлэгийн дор байсан сэтгэгдэл дунд “2004 оны сонгуулиар балын харандаагаар дугуйл гэж байсан. Дараа нь балын харандаагаа баллуурдаад дуртай нэр дэвшигчийнхээ нэрийг дугуйлдаг луйвар бас гарсан” гэж бичсэн байлаа.

Тодруулахад, өчигдөр буюу зургаадугаар сарын 9-ны өдөр болсон Казахстан улсын ерөнхийлөгчийн сонгуулиар Касым Жимарт Токаев 70 гаруй хувийн санал авч ялалт байгуулсан. Тус улсыг сүүлийн 30 гаруй жил удирдсан Нурсултан Назарбаевын өөрийн залгамжлагчаар нэрлэж байсан Касым Жимарт Токаевтай өрсөлдөгчид нь бэлгэ тэмдгийн төдий үүрэг гүйцэтгэсэн гэж шинжээчид дүгнээд байгаа билээ.

Сонгуулийн санал хураалт болох өдөр эсэргүүцлийн жагсаал болж, хуурамч сонгууль явууллаа хэмээн жагсаал хийсэн иргэдийг баривчилсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Mnaihan ch bas haa ochij tsewerhen bulhaitsdag ym bno

    0 0 Хариу бичих
  2. Manaihan negjeed bdg iim uchirtain bolovu?

    1 0 Хариу бичих
  3. Songuulid galtaigaa l orohoos

    0 0 Хариу бичих
  4. Хэл амгүй сонгууль гэж хаана байлаа, тэгээд ч казакстан шиг нэг хүнийг тахин шүтдэг газарт бол төрийн зүгээс луйвар заавал байж л таарна, гэхдээ байхгүй шахуу сөрөг хүчин юу ч хийж чадахгүй нь ч тодорхой

    4 2 Хариу бичих