Үндэстний ТОЙМ сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

"Уг нь Англид Брекситийн тухай байнга яриад байдаггүй, Германд цагаачдын асуудлаар өглөө үдэшгүй шаналаад байдаггүй, Италид Ерөнхий сайд нь биеэ үнэлэгчтэй байнга уулздагт цаг ямагт бухимдаад суудаггүй, Орост эдийн засаг нь бүслэлтэнд орж, Мосвагийн захаар ерээд оны үүргийн худалдаа дахин сэргэснийг мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлж яваадаа бачуурч, орой болгон архидаад байдаггүй. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломж нь хэдий чинээ их байнав, тэр хүн соёлт хүмүүн мөн” хэмээн нийтлэлч Я.Баяраа бичжээ.

Сонгуулийн хуулийн шинэ хувилбарын давуу болон сул талын талаар С.Шийлэгтөмөр "Улс нэг тойрог болох хувилбар УИХ-ын босгыг давах уу" нийтлэлд хөндсөн байна. Маш муу хувилбар оруулж ирсний дараа өөрсдөд ашигтай хувилбар оруулж ирж батлуулах гэсэн санаа байж болзошгүй гэж нийтлэлд “хардсан байлаа.”

Телевизийн сэтгүүлч хэмээн онцолсон Бүдрагчаагийн Оюунчимэгтэй манай сэтгүүлч С.Батзаяа ярилцсаныг энэ дугаараас унших боломжтой.

Мөн Зүг чиг буланд “Сонгуулийн жилийн төсөв”, “Өөдрөг байсны гор-Зэсийн үнийн уналт”, Тэд буланд “Энэтхэгийн гуравдагч хүйс" зэрэг нийтлэл хэвлэгдлээ.

"Яг түүн шиг" шоуны оролцогч С.Сарнай, “Мөнгөн гүүр” эмнэлгийн Гэмтэл, согог, мэс заслын тасгийн эрхлэгч, их эмч А.Алтан-Одтой хийсэн ярилцлага "Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн энэ дугаарт багтсан байгаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. нөт- ийн баримт бүртгүүлэх гсэн юмааа

    0 0 Хариу бичих