Хан-Уул дүүргийн ИТХ, Боловсролын хэлтэстэйгээ хамтран Халх голын дайны 80 жилийн ойг угтан ЕБС-ийн сурагчдын дунд уран зураг, гар урлал, эссе бичлэгийн уралдааныг гурван үе шаттай зохион байгуулжээ. Шилдэг бүтээлийн эздэд ОХУ-ын Буриад улсын Селенгинский районы зуслан, Монгол Улсын “Найрамдал” цогцолборт үнэ төлбөргүй амрах эрхийг бичиг гардуулсан байна.
Уран зургийн төрөлд: 1-р байр: Орхон Хасу дунд сургуулийн 5а ангийн сурагч Н.Ундрам 2-р байр: 18 дугаар сургуулийн 4а ангийн сурагч Д.Азжаргал 3-р байр: 34 дүгээр сургуулийн 5в ангийн сурагч А.Хишиг-Эрдэнэ Тусгай байр: 32 дугаар сургуулийн 5а ангийн сурагч Г.Мөнгөлдэй
Гар урлалын бүтээлийн төрөлд: 1-р байр: 115-р сургуулийн 8а ангийн сурагч А.Золбаяр 2-р байр: 32 дугаар сургуулийн 7а ангийн сурагч Г.Ганбаяр 3-р байр: 34 дүгээр сургуулийн 7а ангийн сурагч Р.Номин-Эрдэнэ Тусгай байр: Орхон хасу сургуулийн 8а ангийн сурагч А.Намундарь
Эссэ бичлэгийн төрөлд: 1-р байр: Орхон Хасу дунд сургуулийн 10а ангийн сурагч Б.Энхжин 2-р байр: 34 дүгээр сургуулийн 11б ангийн сурагч Э.Пүрэвдулам 3-р байр: 32 дугаар сургуулийн 10б ангийн сурагч Б.Хулан Тусгай байранд: 59 дүгээр сургуулийн 11а ангийн сурагч Г.Саранчимэг нар тус тус шалгарчээ.