ФОТО: 84 настай загварлаг өвөө Тэцүяа

Япон улсын иргэн, химийн багшаар ажиллаж байгаа тэтгэвэртээ гарсан Тэцүяа хувцас загварын ертөнцийн шинэ өнгө төрхөөр тодроод байгаа аж. Акита мужид амьдардаг ач хүү Наояа Күдогындоо зочилсон Тэцүяа өвөө олон хоног амрахдаа уйдаж эхэлжээ. Тиймээс уйдаагаа гаргах гэж ач хүүтэйгээ нийлэн сонирхолтой зураг авалт хийж цаг нөхцөөхөөр шийдсэн байна. Тэцүяа өвөө ач хүүгийнхээ этгээд сонин хувцсыг өмсөн загварлаг зураг авалт хийх санаа бодож олжээ. Зураг авалтууд гайхамшигтай болсон учир Наояа Күдо өвөөдөө Инстаграм хуудас нээн өгч, зурагнуудаас нийтэлж эхэлснээр хувцас загвар сонирхогчдын хараанд өртөж эхэлжээ. Өдгөө Тэцүяа өвөөгийн Инстаграм хуудас 95.9 мянган дагагчтай болж, манай гарагийн хамгийн загварлаг настнуудын нэг хэмээн нэрлэгдэх болжээ.

Тэцүяа өвөөгийн шинэ зургуудыг үзэхийг хүсвэл түүний Инстаграм болон Tumblr хуудсаар зочлоорой. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. WOOW

    0 0 Хариу бичих