Талын салхи моторын дуутай сэвэлзэж эхэллээ

-“Талын салхи-2019” мото фестиваль эхэллээ-

"Талын салхи Улаанбаатар-2019" олон улсын мото фестиваль өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийн Цонжин Болдогт үргэлжилж байна. 2015 онд анх удаа Хүй долоон худагт болж байсан “Талын салхи” мото фестиваль өдгөө хүрээгээ тэлэн 800 гаруй хүн оролцож байна. Талын салхи сэвэлзэн амьд хөгжим цуурайтаж, чопперчид галзуу ганган хүлгүүдээ хаазлан цөс хөөргөсөн наадам ийнхүү өнөөдөр эхэллээ. Тав дахь жилдээ зохион байгуулж буй тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах ач холбогдолтой юм.

Наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Монголын чопперчин ахан дүүс” “Brotherhood” МС ажиллан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулж байгаа. Монгол, Орос, Азийн төмөр хүлэгтнүүд рок, поп, спорт урлагийн ододтой ийнхүү амралтын хоёр өдөр моторын дуунд чуулна. 

Наадмын зохион байгуулагчдын нэг Х.Лхагвадорж “Энэ жилийн наадамд ойролцоогоор 800-аад мотоцикльчид оролцож байгаа гэсэн тоо яригдаж байна. ОХУ-аас 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бол БНХАУ-аас одоогоор 20 хүн энэ наадмыг зорин ирсэн. Түүнчлэн монголын мото клубүүд олон болж хүрээгээ тэлсэн. Анх наадмаа Хүй 7 худагт хийж байсан үетэйгээ эргэн харьцуулахад олон жил эмх цэгцэд оруулах гэж явсны хэрэг үр дүнгээ өгөн одоо наадам шиг наадам болж байна гэсэн сэтгэгдэлтэй байна” гэв.

Мотоциклчид өнөөдөр Сүхбаатарын талбайгаас цуваагаар Тэрэлжийг зорьсон.  Наадмын хүрээнд “Хурд”, “Чоно”, “Fire”, “Аадар”, “Ice Top”, “Click click Boom”, “Lord” хамтлаг болон “Хар сарнай” хамтлагийн дуучин Амараа, дуучин Т.Дэлгэрмөрөн, А.Хишигдалай, Маралжингоо, Агиймаа, реппер Gee нар уран бүтээлээ толилуулна.

Энэ зуны хамгийн анхны сонирхолтой фестивальд хүрэлцэн ирж хамтлаг, дуучид, чопперчидтой хамт доргиж, сонин содон бараа бүтээгдэхүүн худалдаалж байгаа асруудаар зочилж болох нь ээ.

Чопперчид холбоо болон нэгдэж Замын цагдаагийн албатай хамтран ажилласнаар мотоциклын осолд өртөх иргэдийн тоо тогтмол буурч байгаа аж. Учир нь чопперчид замын хөдөлгөөний аюулгүй байдал, техникийн болон хувцас тоноглолын аюулгүй байдалд хамгийн их анхаардаг байна.

Талын салхи-2019

Талын салхи-2019

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

  1. ингэж далдаганцнааж байхаар хүгд, нийгэмд хэрэгтэй мод зүлэг тарих ч юм уу, эсвэл байгал орчиноо цэвэрэлцгээлдээ. нэг л их худлаа омогшсон гарууд!!!

    0 0 Хариу бичих
  2. Хэн нь гоё савхин күртктэй, гоё хар шилтэй гэдгээрээ уралддаг мангар пацаануудын шоу. Манайханд яагаад ч юм гоё зохиж байгаа харагддаггүй. За тэр ч яахав. Талх Ганхуяг нэг удаа бараг мянгын дугуй шиг юм уначихсан дунд нь цохиж явдагсан. Тоон дотор үсэг цохиж явав гэдэг шиг андуурсан сугалаа болж элэг авч билээ.

    1 0 Хариу бичих
  3. Хас тэмдэг зүүж далжийж яваад нэг дурак иванд тархиа хага цохиулсан Амраа овоо эдгэсэн харагдаж байна. Яамай даа, бидэндээ олон жил харагдаж явах болтугай.

    0 0 Хариу бичих
  4. Ийм хулгайчаар дүүрсэн ороноор дамжиж байхаар Астана хотоор дамжиж Бээжин орохгүй дээ. Хэдэн жилээр та нарын хийморь чинь унаж ажил төрлүүд чинь бүтэлгүйтэж амжилтууд чинь үгүй хийгдэнэ шдээ. Бузар шингэсэн оронд сайн аравнайлж байж гарахгүй бол хулгайн хэрүүлийн завхайн бузар шингэнэ шүү. Хариад сайн цэвэр усанд орж бузараасаа салцгаагаарай гэж ерөөе гадны оролцогчдод

    0 0 Хариу бичих
  5. Yadgiin goy baina yagaad bolohgvi gej yund ni haraaj zvheed baigaan goy baina setgel salhi orood vneheer yanztai yanzrai

    0 0 Хариу бичих
  6. ийм юмыг л monkey business гэдэг байх даа

    0 0 Хариу бичих
  7. ийм тэнэг балай юм хийж , тэртэй тэргүй түгжрээд байда замын хөдөлгөөнийг хааж зогсоож байхаа болимоор л байна даа, гарцаар гарах хичнээн хүлээж зогсов, ажилтай яарч ядаж явахад ... ядаж байхад машин замын дээгүүр нь гарчихдаг гүүрэн гарц , эсвэл нүхэн гарц туннель олон байдаг ч болоосой, хүнсний 20-ын өмнөх нүхэн гарцыг засах гэж хэдэн сар болж бнаа, аль 4 сард эхэлсэн санагдах юм

    0 0 Хариу бичих
  8. Ter toglolt ntr hiij shal hii demii tatvar tulugchdiin mungu ureh yum, tr duuchid n 1 duu heden sayar l duuldag boldoo

    2 0 Хариу бичих
  9. Урдаа цагдаагаар зам хаалгуулан хотын төв замаар ажлын цагаар зорилгогүй баахан нөхдүүд мотоциклоор шогшиж явдаг нь яг ямар зорилго агуулгатай юм бэ? Ажилтай яаруу явж байх үед хичнээн уур хүрэв ээ!!! Хэдэн амилсан баатарууд нь дүрдээ орсон харцтай.. Энэ балай юмаа хотоос хол хийлдээ!!!!

    2 0 Хариу бичих
  10. Битгий атаархаа хөө. Нэг нь л чиний унахыг мөрөөддөг машины үнэтэй эдийг зөвхөн өөрсдөөрөө бахархдаг хүмүүс л авч хэрэглэдэг байхгүй юу. Чи бухимдаж байхаар зориод очиж үзэх хэрэгтэй шүү хөө

    1 1 Хариу бичих
  11. Энэ хэнд хэрэгтэй юм. Унах дуртай бол тэгээд л гай бололгүй унана биз дээ

    2 2 Хариу бичих
    • Ямар их ууртай юм бэ дээ. Өөрт нь л таалагдаагүй л бол "ГАЙ" гэдэгт хамруулчих юм. Залуучууд хөгжилдөцгөөж л байг. Чи л гай болгоод байгаа болохоос биш, энэ огтхон ч тэр ГАЙ чинь биш.

      0 0