Оскарын шагналт жүжигчин Леонардо ДиКаприо уран бүтээлийн ажлаас илүүтэй байгаль хамгаалах үйлсэд хүчин зүтгэх болсон билээ. Түүний "Before the Flood" хэмээх баримтат кино 2016 онд Үндэсний газарзүйн сувгаар цацагдаж, дэлхийн дулаарлын эсрэг хүн төрөлхтний хийх алхам оройтож байгааг сануулсан.Тэгвэл ДиКаприо өөрөө продюсерлож, Лейла Коннерс найруулсан баримтат киногоо толилуулах гэж байна.HBO сувгаар энэ сарын 11-нд цацагдах "Ice on Fire" кинонд байгаль орчны доройтолтой тэмцэх шинэ арга барилын талаар өгүүлэх ажээ.